"Current status and orientation of Turkish studies in Mongolia"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2019.11.20-ны Лхагва гаргийн (18:00-20:00) лекцэд МУИС-ийн Ази судлалын тэнхимийн доктор, профессор Ц.Баттулга уригдаж, Монголын Түрэг судлалын өнөөгийн байдал, чиг хандлага сэдэвт лекцийг уншлаа. Тэрбээр түрэг судлалын судалгааны тойм, онцлог, судалгааны чиглэл, арга зүйн талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ оюутан судлаачдад судлаач болохын давуу тал, судалгааны сэдэв сонгох тухай зөвлөлөө. Түүний лекцийн агуулгад:-Монголд анх Түрэг судлалын судалгааг Николай Поппе, Рамстедт зэрэг нэрт эрдэмтэд суурийг нь тавьжээ;
-Тэдний судалгааны чиглэл хэл зүйн судалгаатай нягт уялдаатай байсан бөгөөд Алтай язгуурын хэлээс Түрэг хэл үүссэн гэж үзэж байв;
-Казакстан, Узбекстан, Шинжааны бүс нутагт эртний түрэгүүд амьдарч байв;
-Халх аялгууны талаар анх В.Я.Владимирцов судлан, угсаатантай холбоотой хэл шинжлэлийн судалгааны үндсийг бүрдүүлсэн байна;
-Түрэгүүд уйгур буюу руни бичигтэй байсан ба дэлхий дахинд түрэгүүдийг уйгур, түрэг 2 төрлийн хэл бичигтэй байсан гэж үздэг;
-552-840 оны хооронд Төв Азийн өндөрлөгт оршиж байсан ард түмний хэл, түүх, соёлын судалгааг Түрэг судлал гэж нэрлэж болно;
-Түрэгүүдийн өвөг дээдсийг Огуз, Казах гэж 2 төрөлд ангилан үздэг;
-Османы эзэнт гүрний үед хэрэглэж байсан хэлийг шинжлэн судлах нь орчин үеийн судалгааны үндсэн чиглэл юм;
-Руни бичгийн гарлыг согд, арамей бүлгээс үүсэлтэй хүннү нар хэрэглэж байсан гэж зарим судлаачид үзэж байна;
-Түрэг судлалыг угсаа гарал, төрт улсын түүх гэж ерөнхийлөн ангилж болох ба анх 1968 онд суурь судалгаа эхэлж, 1969 онд монголд Монгол-Зөвлөлтйн хамтарсан судалгааны анги ирсэн байдаг. Анх Б.Ринчен хөшөө дурсгалыг судалж, Шинэхүү, Лувсанбалдан зэрэг эрдэмтэд хувь нэмрээ оруулжээ;
-1980, 1990 он хүртэл хөшөө дурсгалын бичгийг орчуулах ажлыг хийсэн байна;
-Культегиний тахилын онгон, тахилын цогцолбор, тахилын онгоны байгууламж зэрэг нэршлийг судлаачид дэвшүүлдэг. Барилга, байгууламжийн бүтэц, архитектурын онцлогийг судалсан байна;
-Барууны орны судлаачдаас гадна Япон, Солонгос зэрэг хөгжингүй орнууд Түрэг судлалыг сонирхон судалж эхэлсэн явдал тус салбарын судалгааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Бидний урилгыг хүлээн авч, лекц уншсан профессор Ц.Баттулга танд талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.