"Influence of romanticism on Mongolian literature"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2019.11.13-ны Лхагва гаргийн (18:00-20:00) лекцэд СУИС-ийн Радио телевиз, Медиа урлагийн сургуулийн багш, “Утга зохиол судлал шинжлэл” цувралын ерөнхий редактор О.Содномпил уригдаж, “Дэлхийн утга зохиолд романтизмын гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр лекц уншлаа. Тэр бээр романтизмын тухай, утга зохиолд романтизмын гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд оюутан, судлаачдын асуусан асуултад хариулж, өөрийн номын сангаасаа судлаач оюутан Б.Батчимэгт ном бэлэглэлээ. Түүний лекцийн агуулгад:-Романтизм нь байгаль дэлхийг магтан дуулах ойлголт юм;
-Европын соёлын төвүүд ир сургууль, шашны сүм хийдүүд байв;
-Өрнөдийн зохиолын гол эх нь Библи юм. Тухай улс үндэстний соёлын сэтгэлгээний онцлогийн илэрхийлэл шашны уран зохиолын дүрслэлээр илэрдэг;
-Германы уран зохиолын үндэс нь идеалист сэтгэлгээ бөгөөд үеэс үед ам дамжигдан ирсэн “Ах дүү Гриммийн үлгэр” романтизмын сонгодог жишээ болж, бичгийн хэлэнд үлджээ;
-Английн романтист уран зохиолын гол төлөөлөл бол Пити, Шелла нар юм. Дон Жуан бичигдэж, тайз дэлгэцийн мөнхөрсөн цагаасаа хойш олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд романтизмын өнгө аясыг үлдээсэн байдаг;
-Оросын романтизм 1948 оноос хойш төлөвшжээ. Тэд Европын уламжлалт ойлголтыг өвлөн авч өөрийн соёлд нийцүүлэн хөгжүүлсэн байдаг;
-Америкийн романтизм өөрийн гэсэн онцлог бүхийн хөгжлийн туулсан байна. Английн романтизмыг хуулбарлах оролдлого хийсэн ч соёл, сэтгэлгээний бэрхшээл тулгарч, орчин үеийн хэв маяг бүхий төгс романтист сэтгэлгээг эрэлхийлэх болов;
-Бид романтизмын өвөрмөц онцлогийг утга зохиолоос гадна уран зураг, уран баримал, анагаах ухааны бүтээлүүдээс олж харна.
Монголын утга зохиолын сонгодог яруу найргийг төлөөлөл бол Д.Нацагдорж юм. Түүний байгаль дэлхий, нутаг усаа магтан дуулсан уран бүтээл нь олон хүмүүсийн сэтгэл зүрхэнд үлдсэн бөгөөд дэлхийн романтизмыг үндсэн ойлголтыг монголд төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Бидний урилгыг хүлээн авч, лекц уншсан утга зохиол судлаач О.Содномпил танд талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсье.