"Current situation and experience in translation of Mongolian peoms into English"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан дэд профессор Д.Цэвээндоржийг урин (18:30-20:30) Монгол яруу найргийг англи хэлэнд орчуулж ирсэн туршлага, өнөөгийн байдал сэдэвт лекцийг зохион байгууллаа. Тус лекцийн агуулгад:-Д.Нацагдоржийн шүлгүүд нь орчин үеийн яруу найргийн дуу хоолой болсон зохиол юм;
- Яруу найраг сонирхогчид Од, Цэнхэртэн харагдах уулс, Пионерийн дуу зэрэг шүлгүүдийг хэсэгчлэн орчуулсан байдаг;
-Утга зохиол судлал дахь бичвэр судлал ихээхэн ажиллагаа шаарддаг;
-Шүлгийг эх хэлээс өөр хэл рүү орчуулах үед утга, үгсийн сангийн алдаа гардаг;
-20-р зууны дунд үеийн шүлгийн хэвлэлийн онцлог нь үсэг өрж, гадаад үгийг тасалдаг байв. Энэ үеийн үг зүй, хэл зүйн найруулга сайн байснаар өнөө үеийн орчуулгын зохиолд сайнаар нөлөөлжээ;
-Шүлэгт оновчтой нэр өгч, уран сайхны тодотголуудыг ашиглах хэрэгтэй байдаг;
-Монгол хэлэнд байдаг үгсийн сан англи хэлэнд байхгүй учраас шууд утга дүйцүүлэн орчуулах нь утгын алдаа гаргадаг;
-Миний нутаг шүлэг орос хэлнээ 3 удаа орчуулагджээ;
-Орчуулга түүвэрлэн сонгомол эх гаргах нь зүйтэй;
-Үгийн сонголтод шинэ саналыг дэвшүүлж байна;
-Орчуулах боломжгүй үгнүүд байдаг учраас гадаад хэл рүү монгол шүлгийг орчуулахдаа давхар тайлбар хийж, утга санааг тодотгоход анхаарах нь зүйтэй;
-Сүүлийн үед шүлгийг эргүүлж орчуулах зэргээр шинэ арга хэрэглэх болжээ;
-Америкийн орчуулагч Саймон нь өөрийн сонирхлоор монгол яруу найргийг англи хэл рүү орчуулж байгаа бөгөөд энэ нь утга зохиол судлалд чухал ач холбогдолтой.
-Саймоны орчуулгад шүлгийг шүлэг болгох уран сайхны байдаг дутмаг, үгийн санг сэтгэлгээнийхээ онцлогт дүйцүүлэн орчуулсан, уул үүл хоёр үгийг андуурсан, цаг хугацааг ухраасан алдаатай, зарим үгийг орчуулаагүй орхисон, эсрэг утгаа нь ойлгосон, андуур ташаарсан зэрэг алдаа дутагдлууд байдаг хэмээн өөрийн судалгаагаа дэлгэрэнгүй тайлбарласан юм. Лекц уншсан дэд проф. Д.Цэвээндоржид талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсэе.Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв нь Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан дэд профессор Д.Цэвээндоржийг урин (18:30-20:30) Монгол яруу найргийг англи хэлэнд орчуулж ирсэн туршлага, өнөөгийн байдал сэдэвт лекцийг зохион байгууллаа. Тус лекцийн агуулгад:
-Д.Нацагдоржийн шүлгүүд нь орчин үеийн яруу найргийн дуу хоолой болсон зохиол юм;
- Яруу найраг сонирхогчид Од, Цэнхэртэн харагдах уулс, Пионерийн дуу зэрэг шүлгүүдийг хэсэгчлэн орчуулсан байдаг;
-Утга зохиол судлал дахь бичвэр судлал ихээхэн ажиллагаа шаарддаг;
-Шүлгийг эх хэлээс өөр хэл рүү орчуулах үед утга, үгсийн сангийн алдаа гардаг;
-20-р зууны дунд үеийн шүлгийн хэвлэлийн онцлог нь үсэг өрж, гадаад үгийг тасалдаг байв. Энэ үеийн үг зүй, хэл зүйн найруулга сайн байснаар өнөө үеийн орчуулгын зохиолд сайнаар нөлөөлжээ;
-Шүлэгт оновчтой нэр өгч, уран сайхны тодотголуудыг ашиглах хэрэгтэй байдаг;
-Монгол хэлэнд байдаг үгсийн сан англи хэлэнд байхгүй учраас шууд утга дүйцүүлэн орчуулах нь утгын алдаа гаргадаг;
-Миний нутаг шүлэг орос хэлнээ 3 удаа орчуулагджээ;
-Орчуулга түүвэрлэн сонгомол эх гаргах нь зүйтэй;
-Үгийн сонголтод шинэ саналыг дэвшүүлж байна;
-Орчуулах боломжгүй үгнүүд байдаг учраас гадаад хэл рүү монгол шүлгийг орчуулахдаа давхар тайлбар хийж, утга санааг тодотгоход анхаарах нь зүйтэй;
-Сүүлийн үед шүлгийг эргүүлж орчуулах зэргээр шинэ арга хэрэглэх болжээ;
-Америкийн орчуулагч Саймон нь өөрийн сонирхлоор монгол яруу найргийг англи хэл рүү орчуулж байгаа бөгөөд энэ нь утга зохиол судлалд чухал ач холбогдолтой.
-Саймоны орчуулгад шүлгийг шүлэг болгох уран сайхны байдаг дутмаг, үгийн санг сэтгэлгээнийхээ онцлогт дүйцүүлэн орчуулсан, уул үүл хоёр үгийг андуурсан, цаг хугацааг ухраасан алдаатай, зарим үгийг орчуулаагүй орхисон, эсрэг утгаа нь ойлгосон, андуур ташаарсан зэрэг алдаа дутагдлууд байдаг хэмээн өөрийн судалгаагаа дэлгэрэнгүй тайлбарласан юм. Лекц уншсан дэд проф. Д.Цэвээндоржид талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь амжилт хүсэе.