card

"Ethnogeny of Mongols"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2019.03.13-ны (18:30-20:10) лекц-ярилцлагад МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн профессор Д.Түмэн урилгаар хүрэлцэн ирэв. Түүний лекцийн агуулгад: -Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан ахуйн соёлт давхаргаас 800,000 жилийн эртний хүмүүсийн ул мөр илэрсэн байдаг;
-Булган аймгийн Дорнод сумын Норвлингийн олдвор нь археологийн шинжлэх ухаанд нэн ховорт тооцогддог;
-Эртний хүмүүстэй холбоотой бууц сууринуудын ихэнх дурсгал гол мөрөн дагуух хэсгээс олдож байгаа нь тэдний хүнс тэжээл, амьдрах нөхцөлтэй холбоотой;
-Монгол нутаг дахь эртний хүмүүсийн гавлын ясанд хийсэн судалгаанд 2 төрлийн антропологи хэв шинж тогтоогджээ;
-МУИС, Ирландын Их Сургуулийн хамтарсан судалгааны үр дүнд Евроазийн талыг хамарсан миграци монголын нутагт явагджээ;
-Дөрвөлжин булшны бүтээгчдийн ген нь Зүүн Азийн хүн амынхтай ижил байдаг;
-Афанасов, Андрановын соёл нь одоогийн Казакстаны нутагт тархсан байдаг;
-Хүннүгийн булшны малтлагаас илэрсэн антропологийн олдворууд одоогийн монголчуудын угсаа гарлыг тодорхойлоход чухал үүрэгтэй;
-Судлаач Козловын нээсэн Ноён уулын булшны олдворуудын ген Умард Хятадын шар арьстантай адилхан байдаг;
-Дундад зууны үеийн язгууртны булшнаас монголчуудын уламжлалт тотем Цагаан шонхор, Луу гарч иржээ. Мөн үүлэн хээтэй хувцас, Барын толгой, сүүл зэргийг бэлгэдсэн олдворууд олдсон байна;
-Жирийн иргэдийн булшийг судлахад хүний хүйсийг шууд тодорхойлоход хэцүү бөгөөд эмэгтэй хүний дагуул олдвороос оёдол, гар урлалын эд зүйл олддог байна;
- Профессор Д. Түмэн Хүннү, Дундад үеийн хүмүүсийн ген одоогийн монголчуудтай адилхан байгааг судалгаагаар тогтоожээ. Археологи, Антропологийн шинжлэх ухааны судлагдахуун, ач холбогдол, монголчуудын угсаа гарваль, Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ясны бүтцийн судалгаа, тэдгээрийн антропологи хэв шинж, булшны тархалтын тухай судлаач, оюутнуудад лекц уншсан Профессор Д.Түмэнд талархал илэрхийлье.

Хүсэлт илгээх