"Research difficulties and attentional problems"
2018 оны 10-р сарын 17-ны лхагва гарагт Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн 2018-2019 оны хичээлийн жилийн эхний лекц ярилцлага боллоо. Энэ удаагийн лекц ярилцлагыг МУБИС-ийн багш хэлбичгийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Д. Ганболд “Судалгааны ажилд тохиолдох зарим бэрхшээл, түүнийг анхаарах нь” сэдвээр оюутан залуустай ярилцлаа. Залуу оюутан судлаачдад судалгаа хийхэд анхаарах зүйлсийг өөрийн арвин туршлагад үндэслэн хэлж өгснөөрөө давуу байлаа. Лекцийн эхэнд судалгааны ажил хийхэд гарах бэрхшээлүүд• Зорилгогүйгээр явж орох
• Мэдээлэлгүй байх
• Зөвлөгчгүй байх
• Учраа олохгүй төөрөлдөх
• Хэлний мэдлэг дутах
• Залхуурах
• Холион бантан хутгах
• Хуулах
• Алгасах гэх мэт олон бэрхшээлийн талаар ярилцан тус бүрт нь тайлбарлаж, түүнийг давах арга зам болох “Бэрхшээлийг гэтэлхүй” гэх дараагийн бүлэгтээ орсон.
Үүнд
• Бодит байдлаа дүгнэх
• Хандлагаа өөрчлөх
• Сурах арга барил эзэмших
• Зөвлөгч, туслагчтай болох
• Зөв зам дээр гарах
• Хэлний мэдлэгтэй болох
• Залхуурлыг мартах
• Нягт нямбай чанарыг эзэмших
• Сайн өгүүллийг макеталж харах гэх зэрэг өөрийн туршлага болон үнэтэй олон зөвлөгөө өгсөн юм. Ярилцлагын сүүл хэсэгт судалгааны хар ажил болон судалгааны бүтцийн талаар мөн нэг судалгааг дагнан хийх түүний давуу чанарын тухай олон зүйл оюутан залууст хэлж, сонорыг мялайлаа. Лекцийн төгсгөлд оюутан судлаачид Д. Ганболд багшаас сонирхсон асуултаа асууж, түүний туурвисан Жамьянгарав судлалын боть-II номын тухай болон Эрдэнэ мэргэн бандида ханчин хамбо зохист аялгууч Жамьянгаравын тухай сонирхолтой түүхийг яриуллаа. Түүнчлэн Д. Ганболд багш МУБИС-НХУС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг” болон “Оюуны цэцэгс” гэх номыг АНТООН МОСТАЭРТ монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний номын санд өргөн барилаа. Д. Ганболд багшдаа оюутан залууст судалгааны аргазүйн тухай үнэтэй зөвлөгөө өгсөнд талархаж, эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. Тайлан бичсэн Г. Зулбаатар