card

"Training of Cyrillic spelling rules"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны лхагва гаригт кирил бичгийн зөв бичих дүрмийн нэг удаагийн сургалт явууллаа. Сургалт 18:20-д эхлэв. Тус сургалт нь Антоон Мостаэрт Төвийн оюутан судлаачдын тайлан, илтгэл, өгүүлэл бэлтгэхэд туслах зорилгоор явуулж буй 2 дахь удаагийн сургалт бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 18-нд эрдэм шинжилгээний техник ажлын нэг удаагийн сургалтыг зохион байгуулсан билээ. Кирил бичгийн зөв бичих дүрмийн сургалтаар: - Оюутан судлаачдын өмнөх жилүүдийн тайлангийн материалын алдаатай бичсэн үгсэд тулгуурлан яагаад буруу бичдэг тухай ярилцах, - Толь бичигтэй ажиллаж сурах, хэрэглээг нэмэгдүүлэх, - Оюутан судлаачдын тайлан, илтгэл, өгүүлэлд тавих шаардлагыг нэмэгдүүлж, хангалтгүй тохиолдолд хүлээн авахгүй байх, үнэлгээг бууруулах арга хэмжээ авах талаар ярилцлаа. Мөн оюутан залууст хамгийн дөт хэрэг болохуйц зарим дүрмүүдийг жишээний хамт танилцууллаа. Үүнд, - Хамааруулах –х дагаврыг зөв залгах - Хэлний “г”, хоолойн “г”-тэй үгсэд залгавар зөв залгах - Хэлний “н”, хоолойн “н”-тэй үгсэд залгавар зөв залгах - Гадаад үгэнд залгавар зөв залгах - “-ж, -ч, -жээ, -чээ” нөхцөлүүдийг зөв залгах - тусгаарлах “- я, ё, е”-г зөв залгах - ж, ч, ш, и, ь-ээр төгссөн үгэнд зарим залгаврыг зөв залгах - Үгийн үндэс эвдэхгүйгээр залгавар залгах - Хэлэхэд адил ч хэлзүйн зарчмаар өөр өөр бичигдэх үгсийн талаар танилцууллаа. Сургалтын үеэр оюутнууд кирил бичгийн дүрэм яагаад дахин дахин өөрчлөгддөг, нутгийн аялгууны байдлаас болоод буруу бичдэгээ яаж засах, толь бичгүүд дээр үгсийн ард дүрмийг нь тайлбарласан нэмэлт тайлбар байдаггүй учраас яагаад гэдгийг нь ойлгодоггүй гэх мэт асуудлыг хөндөн ярьж байлаа. Сургалт 19:30 цагт өндөрлөв. Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2015 оны 11 дүгээр сарын 26

Хүсэлт илгээх