"Communications of Mongol and Russia in the 17th century"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дахь хичээлийн жилийн анхны лекц-ярилцлага 2015 оны 10 дугаар сарын 7-ны лхагва гаригийн 18:45-20:30 цагийн хооронд АМТ-д амжилттай боллоо. Лекц-ярилцлагын зочноор ШУА-ийн Түүх, Археологийн Хүрээлэнгийн захирал, түүхч, доктор Сампилдондовын Чулуун оролцож, “XVII ЗУУНЫ МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦАА” сэдвээр лекц уншлаа. Лекцийн эхний хэсэгт тэрээр: XVII зуун бол Монголын газрын зурагт өөрчлөлт орсон түүхийн чухал үе бөгөөд XIII, XIV зууны үед монголчуудын захиргаанд байсан Зүрчид угсааны Манж нар, Алтан Ордны улсын захиргаанд байсан Оросууд эзэнт гүрэн болж, түүхийн тавцан дээр гарч ирсэн. Эзэнт улсын хэмжээнд очсон энэ хоёр улстай Монголчууд яаж харьцах вэ? гэдэг асуудал тулгарсан. Өмнө нь манай түүх бичлэгт Манж-Монголын харилцаа юм уу, Орос-Монголын харилцаа гэж дандаа хоёрлосон холбоогоор бичиж байсан. Гэтэл XVII зууны түүх бол Хаант Орос-Манж-Монгол гэсэн гурвалсан холбоонд тулгуурлаж байсан юм. Тухайлбал, гурвалсан холбоо бол маш чухлыг эрдэмтэн Урадын Булаг гуай сүүлийн үед бичсэн байгаа. Тэгэхээр эндээс XVII, XVIII, XIX, XX зуун гэсэн 4 зууныг дамнан монголчуудад нөлөөлсөн Оросууд гэж хэн бэ?, Уралын нурууг даваад, Сибирийн өргөн уудам талыг туулаад, Алтайн уулсыг даваад яах гэж тэд Монголд ирсэн бэ? гэдэг асуултууд гарч ирдэг юм. Москва хотын Оросын Эртний Улсын Түүхийн архивт: Монголын хэрэг, Зүүн гарын хэрэг, Халимагийн хэрэг, Хятадын хэрэг гэсэн 4 фонд бий. Энд 1610-аад оноос эхлээд 150 гаруй жилийн монголын түүхтэй холбоотой материалууд байдаг. Энэ материалууд нь ихэвчлэн 2 талын элч нарын тайлан мэдээнүүд юм. Манж-Монголын харилцааны тухай баримтууд нь ихэвчлэн албан захидлууд байдаг байхад Орос- Монголын харилцааны эдгээр баримтууд нь албан түүхийн нөгөө тал буюу тайлан мэдээнүүд байдаг. Оросоос ирсэн элчийг дагуулаад монголчууд бас элчээ илгээдэг. Ойрадуудыг Тобольскт угтаж авдаг, Халхуудыг Томскт угтаж авдаг байсан. Ингээд тэдний тухай бүх зүйлийг Оросын элч нар хаандаа илгээдэг байжээ. Эндээс XVII зууны Орос, Монголын харилцааны тухай олон зүйлийг мэдэж авна. Энэ үеийн Оросын төрийн аппарат дотор монгол гаралтай Татаарууд орж ажиллах болсон нь тэдэнд их нэмэр болсон. Учир нь тэд нүүдэлчдийг сайн мэддэг байсан. Ингээд 1617 онд оросууд монголчуудтай анх нүүр тулж уулзсан. Тэд Мин улсын эрэлд явж байгаад нэгдүгээрт, Эрчис мөрөнд сууж байсан Ойрадуудтай, хоёрдугаарт, Хотгойдын Алтан хаантай уулзсан. Анх Монголчуудтай уулзаад юу гэж харж байсан бэ гэдэг талаар их сонирхолтой зүйлс байдаг. Тэгээд тэд калмык /халимаг/уудыг захирдаг Түмэдийн Алтан хаан гэж хүн байдгийг мэдээд түүнийг олж уулзахаар шийдсэн. Уулзах шалтгаан нь тэр үед Сибирьт буюу Монголын газар нутаг дээр оросууд олон тосгон байгуулчихаад байсан. Үүнийг нь тэр хүчирхэг Алтан хаан нураах вий гэж айсан байгаа юм. Ер нь Оросуудын энэ бодлогыг “Хот тосгоны бодлого” гэж нэрлэдэг. Гэвч Оросын элч нар Хотгойдын Шолой убашитай тааралдаад Алтан хааныг олчихлоо гэж андуурч, Алтан хаан гээд нэрлэчихсэн. Тэгтэл Шолой убаши ч өөрийгөө Алтан хаан гээд нэрлэчихсэн. Ингээд Оросын түүхийн сурвалжуудад монголын ханлигийн бүх толгойлогч нар “Алтан хаан” гэж бичигдсэн байдаг. Жишээ нь, Шолой убаши, Лувсанринчин гээд. Дараа нь тэд /Оросууд/ Хар хул /Эрдэнэбаатар хун тайжийн эцэг/-ынхантай уулзсан. Тэгээд тэднийг “улс” байна гэж ойлгосон. Эндээс эхлээд хожмын монголын түүх бичлэгт Зүүн гар улс, Хотгойд улс, Халхын улс гэж бичдэг алдаа гарсан. Энэ бол “people /улс- хүмүүс/” гэдгийг “state /улс/” гэж ойлгосонд байгаа юм. Ер нь Лигдэн хааны статус сулраад, монголын ханлигууд бие даасан байдалтай байсныг буруу ойлгосон хэрэг юм. XVII зууны монголчуудын тухай үзэхдээ Халхууд, Ховог сайрынхан, Тува нар, Буриад нар гэх мэт салгаж харалгүй, яг XIII зууных шиг нэг л ертөнцөөр ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгодоггүйгээс хожмын баяд, ойрадын хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ байдал 1950, 1960, 1970-аад оны түүх бичлэгт ч нөлөөлсөн. Үүнийг “Халхын түүх”, “Монголын Ойрадын түүх”, “Халх товчоон” номын нэрээс харж болно. Дээр дурдсан Оросын архивын монголын тухай баримтууд үндсэндээ 1617-1699 он хүртэл байгаа юм. Галдангийн үхлийн дараа дууссан. Ер нь Монголоор дамжиж хоорондоо харьцаж байсан Манж, Орос хоёр 1689 онд Нэрчүгийн гэрээг байгуулснаар монголчууд хэрэггүй болсон юм. Энэ гэрээгээр бас Монгол улсын хилийг тогтсон. Энэ хугацаанд монголчууд ямар байдалтай болсон гэвэл, 1. Дотоодын хааны засаглал алдагдаж, үгүй болсон. 2. Урдаас Чин улсын шахалт бий болсон. 3. Сибирийг давсан Оросуудын шахалт бий болсон байсан. Гэвч монгол ноёдууд гурван зүйлийг сайтар баримталж байсан. Үүнд: 1. Бусдын хараат, албат байж гэдэг ойлголт. Өөрөөр хэлбэл, албат гэдэг бол харилцан алба төлж, бие биенээ хүндэтгэж байхыг хэлнэ. 2. Хэдийгээр хаангүй байсан ч “төрт улс” байгаа гэж үзэж байсан. Монголын хангууд өөрсдийгөө Цагаан хаантай ижил хэмжээнд авч үзэж байсан. Тухайлбал, 1670 хэдэн онд “Их Оросын Цагаан хан танаа Монголын Алтан хаанаас илгээж байна” хэмээн бичсэнийг харвал монголчууд өөрсдийгөө Оросоос дээгүүр тавьж байсан нь харагдана. 3. Оросын талаар баримтлах монгол ноёдын бодлого нэг байв. Ер нь элчийн харилцааны хувьд, Оросын элч ирдэг. Бэлгийг нь аваад, албат болох тангараг өргүүлдэг. Тангаргийг дэргэдэх хувилгаанаараа юм уу, хүргэн дүүгээрээ өргүүлдэг. Тэгээд дараа нь одоо манай элч таныг дагаад Москва орно гэж хэлдэг. Монголын элч дамжин явсаар Москвад очоод хааны жуухыг аваад ирвэл монголчууд эргээд тэр элчээ замд нь алах юм уу дээрэмддэг байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, хаан хаандаа бууж өгөх ёсгүй, харин төр нийлж болно. Өөрөөр хэлбэл, холбоотон /федераций/ болж болно гэж үздэг байсантай холбоотой. Тэгэхлээр энэ түүхийг судална гэдэг нь албат, андгай, нутаг дэвсгэр, бэлэг сэлт, захидал бичиг гээд бүхий л зүйлд анхаарлаа хандуулна гэсэн үг юм. XVII зууны Оросын эдгээр элч нар 3 замыг нээсэн. 1. Оросын нутгаар Уралыг даваад, Сибирийн өргөн уудам талыг туулаад, Шинжаан, Алтайн цаагуур явж Бээжин хүрэх зам 2. Енисей мөрөнг гатлаад, Тува, Монголын уудам хөндийг туулаад Бээжин хүрэх зам 3. Байгаль, Сэлэнгийн нутгаар дамжаад Бээжин орох зам гэсэн 3 замыг нээсэн нь өнөөдрийн худалдаа, эдийн засгийн гол зам хэвээр байсаар байгаа юм. Энэ гурван зам дээр явагдах үйл ажлаасаа хамаарч Оросууд Монголын хан нартай хэзээ ч тэгш харилцаа үүсгэж байгаагүй юм. Аль замаар явна, тэр зам дээр байгаа хантай л харьцаж байсан. Мөн монголчууд өөрсдөө энэ бодлогыг тодорхойлоход нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, 1623 онд Ойрадын Хар хулын элч, Хотгойдын Шолой убаши-ийн элч нар зэрэг Орост очсон. Эхлээд Хар хулын элчээс хэрэг зоригийг нь асуухад “Дайснаа дарахад туслаач” гэж хэлсэн. Дайсан нь Шолой убаши. Дараа нь Шолой убашийн элч уулзсан. Мөн “Дайснаа дарахад туслаач” гэсэн. Дайсан нь Хар хул. Буцахдаа хамт ирсэн. Эндээс Монголчууд өөрсдөө их нөлөөлсөн нь харагдаж байгаа юм. Тогтсон хааны засаглал алдагдах нь ийм аюултай байсан. 1676 болон 1681 онд Өндөр гэгээн Занабазартай уулзах гэж Оросын элч 2 удаа ирсэн байдаг. Элчийн тэмдэглэл нь бий. “Күй /Хүй мандал/ хэмээх газрыг гараад, Сэлбэ хэмээх голыг уруудаад, Улиас хэмээх голыг өгсөөд хутагттай уулзав. Гэвч хутагт намайг сөгд гэлээ. Би сөгдөхгүй гэсэн чинь тэгвэл уулзахгүй гэсэн. Их голын дээд эхэнд хутагтын чулуун хийд байна. /Сарьдагийн хийдийг хэлж байна/. Өмнө талд Хан уул байна. Хан уулын ургамлыг тасдаж, амьтныг алахыг хутагт хоригложээ” гэсэн байдаг. Эндээс Манжийн хаан Богд хан уулыг дархан болгосон гэж ярьдаг нь худал, Өндөр гэгээн өөрөө дархалснаас эхлээд олон зүйлийг мэдэж болно. Ер нь зөвхөн элч нарын хаана, хэнтэй уулзсанаар Монголын хан нарын хаагуур нутагладаг байсныг мэдэж болно. Өвөлдөө Хөгнө хэмээх уул, Тарна хэмээх голд нутагладаг гээд л маш тодорхой бичсэн байдаг. Оросын сурвалжийн мэдээн дэх 12 голыг үзэх гэж би 2011 онд Монголоос гараад Тува гэх мэт олон газраар явсан. Энэ 12 голын 9 нь тэр үеийнхээ нэрээр байсан. Орос, Манжийн харилцааны дипломат хэл нь монгол хэл байсан. Монголчууд анх цай гэдэг зүйлийг Оросуудад мэдүүлсэн гэх олон сонирхолтой бөгөөд чухал баримтууд байдаг юм. Оросын Эртний Түүхийн Архивт Монгол ноёдын 30-аад захидал байдаг. Тэр дотор нэг сонирхолтой захидал байдаг нь 1686 оны Галдан бошигтын монгол хэлний ойрад аялгуугаар кирилл бичгээр бичсэн захидал байдаг юм. Лекцийн хоёрдугаар хэсэгт оюутнууд С. Чулуун доктороос олон асуулт асууж, хариултыг авлаа. Тухайлбал, “Түшээт хан Чахундорж болон Оросын харилцаа”, “Сэнгэ болон Оросын харилцаа”, “Сарьдагийн хийдийг яагаад судлах болсон бэ?”, “Халх, Ойрад гэсэн хагарал одоо ч байгааг яах ёстой вэ” гэх мэт асуулт асуулаа. Монголын түүхийн талаар олон шинэ, сонирхолтой зүйлсээр дүүрэн лекц- ярилцлага 20:30 цагт өндөрлөлөө. Энэ өдөр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон “Оюутан судлаач” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дүнг танилцуулж, 19 оюутныг энэ хичээлийн жилд шинээр элсүүлэн авснаа зарласан бөгөөд гарын бэлгийг С. Чулуун доктор гардуулж, амжилт хүслээ.эхлээд 150 гаруй жилийн монголын түүхтэй холбоотой материалууд байдаг. Энэ материалууд нь ихэвчлэн 2 талын элч нарын тайлан мэдээнүүд юм. Манж-Монголын харилцааны тухай баримтууд нь ихэвчлэн албан захидлууд байдаг байхад Орос- Монголын харилцааны эдгээр баримтууд нь албан түүхийн нөгөө тал буюу тайлан мэдээнүүд байдаг. Оросоос ирсэн элчийг дагуулаад монголчууд бас элчээ илгээдэг. Ойрадуудыг Тобольскт угтаж авдаг, Халхуудыг Томскт угтаж авдаг байсан. Ингээд тэдний тухай бүх зүйлийг Оросын элч нар хаандаа илгээдэг байжээ. Эндээс XVII зууны Орос, Монголын харилцааны тухай олон зүйлийг мэдэж авна. Энэ үеийн Оросын төрийн аппарат дотор монгол гаралтай Татаарууд орж ажиллах болсон нь тэдэнд их нэмэр болсон. Учир нь тэд нүүдэлчдийг сайн мэддэг байсан. Ингээд 1617 онд оросууд монголчуудтай анх нүүр тулж уулзсан. Тэд Мин улсын эрэлд явж байгаад нэгдүгээрт, Эрчис мөрөнд сууж байсан Ойрадуудтай, хоёрдугаарт, Хотгойдын Алтан хаантай уулзсан. Анх Монголчуудтай уулзаад юу гэж харж байсан бэ гэдэг талаар их сонирхолтой зүйлс байдаг. Тэгээд тэд калмык /халимаг/уудыг захирдаг Түмэдийн Алтан хаан гэж хүн байдгийг мэдээд түүнийг олж уулзахаар шийдсэн. Уулзах шалтгаан нь тэр үед Сибирьт буюу Монголын газар нутаг дээр оросууд олон тосгон байгуулчихаад байсан. Үүнийг нь тэр хүчирхэг Алтан хаан нураах вий гэж айсан байгаа юм. Ер нь Оросуудын энэ бодлогыг “Хот тосгоны бодлого” гэж нэрлэдэг. Гэвч Оросын элч нар Хотгойдын Шолой убашитай тааралдаад Алтан хааныг олчихлоо гэж андуурч, Алтан хаан гээд нэрлэчихсэн. Тэгтэл Шолой убаши ч өөрийгөө Алтан хаан гээд нэрлэчихсэн. Ингээд Оросын түүхийн сурвалжуудад монголын ханлигийн бүх толгойлогч нар “Алтан хаан” гэж бичигдсэн байдаг. Жишээ нь, Шолой убаши, Лувсанринчин гээд. Дараа нь тэд /Оросууд/ Хар хул /Эрдэнэбаатар хун тайжийн эцэг/-ынхантай уулзсан. Тэгээд тэднийг “улс” байна гэж ойлгосон. Эндээс эхлээд хожмын монголын түүх бичлэгт Зүүн гар улс, Хотгойд улс, Халхын улс гэж бичдэг алдаа гарсан. Энэ бол “people /улс- хүмүүс/” гэдгийг “state /улс/” гэж ойлгосонд байгаа юм. Ер нь Лигдэн хааны статус сулраад, монголын ханлигууд бие даасан байдалтай байсныг буруу ойлгосон хэрэг юм. XVII зууны монголчуудын тухай үзэхдээ Халхууд, Ховог сайрынхан, Тува нар, Буриад нар гэх мэт салгаж харалгүй, яг XIII зууных шиг нэг л ертөнцөөр ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгодоггүйгээс хожмын баяд, ойрадын хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ байдал 1950, 1960, 1970-аад оны түүх бичлэгт ч нөлөөлсөн. Үүнийг “Халхын түүх”, “Монголын Ойрадын түүх”, “Халх товчоон” номын нэрээс харж болно. Дээр дурдсан Оросын архивын монголын тухай баримтууд үндсэндээ 1617-1699 он хүртэл байгаа юм. Галдангийн үхлийн дараа дууссан. Ер нь Монголоор дамжиж хоорондоо харьцаж байсан Манж, Орос хоёр 1689 онд Нэрчүгийн гэрээг байгуулснаар монголчууд хэрэггүй болсон юм. Энэ гэрээгээр бас Монгол улсын хилийг тогтсон. Энэ хугацаанд монголчууд ямар байдалтай болсон гэвэл, 1. Дотоодын хааны засаглал алдагдаж, үгүй болсон. 2. Урдаас Чин улсын шахалт бий болсон. 3. Сибирийг давсан Оросуудын шахалт бий болсон байсан. Гэвч монгол ноёдууд гурван зүйлийг сайтар баримталж байсан. Үүнд: 1. Бусдын хараат, албат байж гэдэг ойлголт. Өөрөөр хэлбэл, албат гэдэг бол харилцан алба төлж, бие биенээ хүндэтгэж байхыг хэлнэ. 2. Хэдийгээр хаангүй байсан ч “төрт улс” байгаа гэж үзэж байсан. Монголын хангууд өөрсдийгөө Цагаан хаантай ижил хэмжээнд авч үзэж байсан. Тухайлбал, 1670 хэдэн онд “Их Оросын Цагаан хан танаа Монголын Алтан хаанаас илгээж байна” хэмээн бичсэнийг харвал монголчууд өөрсдийгөө Оросоос дээгүүр тавьж байсан нь харагдана. 3. Оросын талаар баримтлах монгол ноёдын бодлого нэг байв. Ер нь элчийн харилцааны хувьд, Оросын элч ирдэг. Бэлгийг нь аваад, албат болох тангараг өргүүлдэг. Тангаргийг дэргэдэх хувилгаанаараа юм уу, хүргэн дүүгээрээ өргүүлдэг. Тэгээд дараа нь одоо манай элч таныг дагаад Москва орно гэж хэлдэг. Монголын элч дамжин явсаар Москвад очоод хааны жуухыг аваад ирвэл монголчууд эргээд тэр элчээ замд нь алах юм уу дээрэмддэг байсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл, хаан хаандаа бууж өгөх ёсгүй, харин төр нийлж болно. Өөрөөр хэлбэл, холбоотон /федераций/ болж болно гэж үздэг байсантай холбоотой. Тэгэхлээр энэ түүхийг судална гэдэг нь албат, андгай, нутаг дэвсгэр, бэлэг сэлт, захидал бичиг гээд бүхий л зүйлд анхаарлаа хандуулна гэсэн үг юм. XVII зууны Оросын эдгээр элч нар 3 замыг нээсэн. 1. Оросын нутгаар Уралыг даваад, Сибирийн өргөн уудам талыг туулаад, Шинжаан, Алтайн цаагуур явж Бээжин хүрэх зам 2. Енисей мөрөнг гатлаад, Тува, Монголын уудам хөндийг туулаад Бээжин хүрэх зам 3. Байгаль, Сэлэнгийн нутгаар дамжаад Бээжин орох зам гэсэн 3 замыг нээсэн нь өнөөдрийн худалдаа, эдийн засгийн гол зам хэвээр байсаар байгаа юм. Энэ гурван зам дээр явагдах үйл ажлаасаа хамаарч Оросууд Монголын хан нартай хэзээ ч тэгш харилцаа үүсгэж байгаагүй юм. Аль замаар явна, тэр зам дээр байгаа хантай л харьцаж байсан. Мөн монголчууд өөрсдөө энэ бодлогыг тодорхойлоход нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, 1623 онд Ойрадын Хар хулын элч, Хотгойдын Шолой убаши-ийн элч нар зэрэг Орост очсон. Эхлээд Хар хулын элчээс хэрэг зоригийг нь асуухад “Дайснаа дарахад туслаач” гэж хэлсэн. Дайсан нь Шолой убаши. Дараа нь Шолой убашийн элч уулзсан. Мөн “Дайснаа дарахад туслаач” гэсэн. Дайсан нь Хар хул. Буцахдаа хамт ирсэн. Эндээс Монголчууд өөрсдөө их нөлөөлсөн нь харагдаж байгаа юм. Тогтсон хааны засаглал алдагдах нь ийм аюултай байсан. 1676 болон 1681 онд Өндөр гэгээн Занабазартай уулзах гэж Оросын элч 2 удаа ирсэн байдаг. Элчийн тэмдэглэл нь бий. “Күй /Хүй мандал/ хэмээх газрыг гараад, Сэлбэ хэмээх голыг уруудаад, Улиас хэмээх голыг өгсөөд хутагттай уулзав. Гэвч хутагт намайг сөгд гэлээ. Би сөгдөхгүй гэсэн чинь тэгвэл уулзахгүй гэсэн. Их голын дээд эхэнд хутагтын чулуун хийд байна. /Сарьдагийн хийдийг хэлж байна/. Өмнө талд Хан уул байна. Хан уулын ургамлыг тасдаж, амьтныг алахыг хутагт хоригложээ” гэсэн байдаг. Эндээс Манжийн хаан Богд хан уулыг дархан болгосон гэж ярьдаг нь худал, Өндөр гэгээн өөрөө дархалснаас эхлээд олон зүйлийг мэдэж болно. Ер нь зөвхөн элч нарын хаана, хэнтэй уулзсанаар Монголын хан нарын хаагуур нутагладаг байсныг мэдэж болно. Өвөлдөө Хөгнө хэмээх уул, Тарна хэмээх голд нутагладаг гээд л маш тодорхой бичсэн байдаг. Оросын сурвалжийн мэдээн дэх 12 голыг үзэх гэж би 2011 онд Монголоос гараад Тува гэх мэт олон газраар явсан. Энэ 12 голын 9 нь тэр үеийнхээ нэрээр байсан. Орос, Манжийн харилцааны дипломат хэл нь монгол хэл байсан. Монголчууд анх цай гэдэг зүйлийг Оросуудад мэдүүлсэн гэх олон сонирхолтой бөгөөд чухал баримтууд байдаг юм. Оросын Эртний Түүхийн Архивт Монгол ноёдын 30-аад захидал байдаг. Тэр дотор нэг сонирхолтой захидал байдаг нь 1686 оны Галдан бошигтын монгол хэлний ойрад аялгуугаар кирилл бичгээр бичсэн захидал байдаг юм. Лекцийн хоёрдугаар хэсэгт оюутнууд С. Чулуун доктороос олон асуулт асууж, хариултыг авлаа. Тухайлбал, “Түшээт хан Чахундорж болон Оросын харилцаа”, “Сэнгэ болон Оросын харилцаа”, “Сарьдагийн хийдийг яагаад судлах болсон бэ?”, “Халх, Ойрад гэсэн хагарал одоо ч байгааг яах ёстой вэ” гэх мэт асуулт асуулаа. Монголын түүхийн талаар олон шинэ, сонирхолтой зүйлсээр дүүрэн лекц- ярилцлага 20:30 цагт өндөрлөлөө. Энэ өдөр 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон “Оюутан судлаач” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын дүнг танилцуулж, 19 оюутныг энэ хичээлийн жилд шинээр элсүүлэн авснаа зарласан бөгөөд гарын бэлгийг С. Чулуун доктор гардуулж, амжилт хүслээ.