card

The symbol of "Amin nas" in Mongolian culture

Лекц-ярилцлагын эхний хэсэгт: Хүний “амин нас” гэдэг нь урд нас, хойд насны тухай үзэл сэтгэлгээг оруулахгүйгээр энэ насны тухай үзэл ойлголт болох тухай; Монгол домогзүйн ёсоор хүний нас нь хэрхэн тогтсон, ямар ямар амьтнаас зээлж авсан; • Домогзүйн ёсоор хүний нас нь мод ургамалтай салшгүй холбоотой бөгөөд гурван ертөнцийн тэнцвэрийг хадгалж байдаг. Жишээ нь: Татаарууд хүний насыг асуухдаа “Хэдий чинээ ногооруулав” гэж асуудаг; Хүний насны гол гол мөчлөг үеүд, тэдгээрт тохиолдох зан үйлүүд; Хүний нас сүүдэр нь шүдтэй холбоотой болох талаар; Хүний нас сүүдэр нь үстэй холбоотой болох талаар олон сонирхолтой зүйлсийг ярилаа. Зарим зүйлсийг нэмэн тодруулбал: - Хүүхдийн 2 насыг “Уялга бат нас” гэх бөгөөд энэ нь хүүхдийг сайн уяж сургавал аливаад зорин тэмүүлэх их хүсэл тэмүүлэлтэй болгодог сурган хүмүүжүүлэх үүрэгтэйн дээр элдэв гаднын аюулаас хамгаалдаг байна. - Хүүхдийн 5 насанд морь унуулж сургах бөгөөд, мал зүслэн зааж, өмч хуваарилан өгдөг байна. - Хүний 15 насыг “Аагтай 15 нас” гэх бөгөөд МНТ-нд “Хулхи нь гуужиж, шүлс нь сэвэрчихлээ” гэж хэлдэг. Энэ үед хуулийн бүрэн эрх эдлэх, хүлээх чадвартай болох бөгөөд “сайдуудын хүүхдүүд 15 нас хүртлээ эс гэгээрвэл цаазтай” гэсэн хууль байжээ. - Хүний 85 насыг “Жилийг 7 эргүүлсэн” нас гэж ихэд хүндэтгэж, том найр хийдэг байна. - Хүний 81 нас нь их эмзэг, хатуу нас бөгөөд 81 настай хүн насаа хэлдэггүй, нэмж юм уу бууруулж хэлдэг байна. 81настай хүнтэй цагаан сараар 2 удаа золгож, 2 удаа бэлэг өгч насыг нь нэмдэг байна. - Нүүдлийн иргэншилт ард түмний хувьд нүүдлийн ая даахгүй болсон өндөр настай хүнийг “Ач ам барьж, зээ хөтөл давуулж” нөгчөөж байгаа нь хүмүүнлэг зан үйл болох юм.

Хүсэлт илгээх