card

"The first step of research work"

 Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 10 сарын 22-нд боллоо. Лекц-ярилцлагыг МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, МУИС-ийн дэд профессор Г. Галбаяр “Судалгааны ажлын анхны алхам” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:30-д эхлэв.  

Лекц-ярилцлагын эхний хэсэгт Г. Галбаяр багш шинжлэх ухааны судалгааны арга зүйн хүрээнд:

Судалгааны ажлын бүтэц: Өмнөх хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг гэсэн бүтэцтэй байх ба үүний өмнөх хэсэгт сэдэв, талархал /эрдэм шинжилгээний соёл/, өмнөтгөл үг, хураангуй, түлхүүр үг зэрэг орно. Харин гол хэсэгт ихэнх судлаачдын хамгийн эхэнд оруулдаг удиртгал хэсэг зайлшгүй орох ёстой хэмээлээ. Учир нь ямар сэдвийг ямар зорилгын үүднээс ямар аргаар, ямар бүтэц үүсгэн судлахыг бичсэн нь судалгааны хамгийн гол хэсэг байдаг байна.

Судалгааны ажлын аргазүй:  -  Ажиглалтын арга /хамгийн эхний шат/

Танин мэдэхүйн арга

Эмпирик арга /туршилтын/

Рационалист /онолын/ гэсэн ерөнхий дараалалтай байдаг.

Судалгааны ажлын ерөнхий бүдүүвч зураг /хар зураг/

Судалгааны техник ажлууд /хар ажил/ Үүнд: Эх хэрэглэхүүнийг цуглуулах, ангилах, боловсруулах, галиглах, номзүй, эшлэл зүүлт хийх, компьютерийн эх бэлтгэл гэх мэтийг хамгийн түрүүнд, зайлшгүй хийж сурах хэрэгтэйг ярилаа.

Лекц- ярилцлагын дараагийн хэсэгт оюутнууд Г. Галбаяр багшаас сонирхсон асуултуудаа асуусан юм. Тухайлбал, Оюутны судалгааны ажлын үнэ цэнийн тухай, Г. Галбаяр багшийн анхны судалгааны тухай, Судлаач хүнд төрөлхийн авъяас гэж байдаг уу?, Судалгаанд харьцуулсан аргазүйг хэрхэн ашиглах вэ? зэрэг асуултанд хариулт авсан юм.

            Мөн 2014 оны 10 сарын 15-нд АМТ-д болсон “Оюутан судлаач” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцэж, тэтгэлэг авах эрхтэй болсон оюутнуудад баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа. 2014-2015 оны хичээлийн жилд шинээр хамрагдсан оюутнууд:

А. Бунд- Очир-          МУИС- Археологи, антрологийн тэнхим- 3-р курс

А. Мягмарсүрэн-       МУИС- Археологи, антрологийн тэнхим- 3-р курс

Х. Мягмарсүрэн-       МУИС- Археологи, антрологийн тэнхим- 3-р курс

Г. Мөнхтамир-           МУИС- Археологи, антрологийн тэнхим- 4-р курс

Э. Номин- Эрдэнэ-   МУИС- Ази судлалын тэнхим- 3-р курс

Б. Амгаланбаатар-     МУИС- Археологи, антрологийн тэнхим- 3-р курс

Б. Буян- Орших-        МУИС- Археологи, антрологийн тэнхим- 3-р курс

С. Анударь-               МУБИС, Утга зохиолын тэнхим- 3-р курс

Ө. Эрдэнэханд-         МУБИС- Хэл шинжлэлийн тэнхим- 2-р курс

Н. Анхбаяр-               МУИС- Утга зохиол, урлаг судлалын тэнхим- 3-р курс

Н. Өлзийсайхан-       МУИС- Түүхийн тэнхим- 4-р курс

Н. Сүхцоож-              МУИС- Түүхийн тэнхим- 4-р курс

Б. Мөнх-Эрдэнэ-       МУИС- Утга зохиол, урлаг судлалын тэнхим- 4-р курс

Г. Ган- Эрдэнэ-          МУИС- Археологи, антрологийн тэнхим- 3-р курс

Э. Соёл- Эрдэнэ-       МУИС- Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим- 3-р курс

Т. Лхагвасүрэн-         МУИС- Археологи, антрологийн тэнхим- 2-р курс

Эдгээр оюутнуудынхаа эрдэм номын их үйлст нь эгнэшгүй их амжилт хүсч, оройгүй эрдэмд оройлон явахыг АМТ-өөс бэлгэдэн ерөөе!  Лекц-ярилцлага 20: 30-д өндөрлөв.

Мэдээ гаргасан: М. Пагмадулам           2014.10.23   12: 35

Хүсэлт илгээх