card

“ОЮУТАН СУДЛААЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛОВ.

CICM байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс монгол судлалын чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 14 дэх хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 11 сарын 6-ны лхагва гарагт АМТ-ийн байранд боллоо. Тус үйл ажиллагааг нээж, АМТ-ийн захирал Эрвэ Кюуафа Лонци үг хэлж, морин хуурын аялгуугаар “Оюутан судлаач” хөтөлбөрийн төгсөгч, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант М. Билгүүнчимэг мэндчилгээ дэвшүүлэв.Дараа нь оюутны эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт, шилдэг илтгэлүүдийг шалгаруулах үйл явц хийгээд эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэхээр ирүүлсэн өгүүллүүдэд редакцын уншилтыг хэрхэн хийсэн талаар доктор (Ph.D) Г.Нарантунгалаг танилцууллаа.Оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн ШУТУБП-ийн Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалтын III курсийн оюутан Ц. Намуун, дэд байр эзэлсэн MУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлалын III курсийн оюутан Ц. Төгсбаатар, гутгаар байр эзэлсэн МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн II курсийн оюутан З. Хишигбаяр, тусгай байр эзэлсэн МУИС-ийн ШУТУБП-ийн Археологийн III курсийн оюутан Б. Буянжаргал болон оюутны судалгааны ажлыг удирдан, АМТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг удирдагч багш нараас тодруулдаг “ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШ” шагналыг хүртсэн Б.Батчимэг нарт өргөмжлөл, мөнгөн шагал, үнэ бүхий зүйлийг АМТ-ий захирал Эрвэ Кюуафа Лонци, доктор (Ph.D) Г. Цэцэгдарь нар гардууллаа.2023-2024 оны “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Ази судлалын тэнхим, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Антропологи, Археологийн тэнхим, МУИС-ийн ШУТУБП-ийн Инновац технологийн тэнхим, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхим, Утга зохиолын тэнхим, Англи-Герман хэлний тэнхимийн 32 оюутан хамрагдсанаас “Эрдмийн хэлхээ” оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн арван гуравдугаар ботид 18 оюутан өгүүллээ хэвлүүлсэн байна.Нээлтийн үйл ажиллагаанд “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлагч, удирдагч, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) Г. Цэцэгдарь, “Эрдмийн хэлхээ” оюутны эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D) Г. Нарантунгалаг, МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимийн багш С. Бямбадорж, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ж. Ганбаатар, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, докторант И. Даваадорж, МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, доктор (Ph.D) Р. Сарангэрэл, Чингис хаан үндэсний музейн Сан хөмрөг, хадгалалт хамгаалалтын хэлтсийн ахлах сэргээн засварлагч, магистр Б. Батчимэг, “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, оюутан судлаачид болон АМТ-ийн ажилтнууд оролцож, сэтгэгдлээ хэлж, оюутан судлаачдад судалгааны ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөсөн нь тэдний судалгаа шинжилгээний ажил хийх хүслийг бадрааж, урам зоригийг өргөлөө.Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, багш, оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих нөхцөл боломжоор бүрэн дэмжин ажилладаг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: Т. Батбямба
2024. 11. 09 15:30 минут

Хүсэлт илгээх