card

"BACK SCENE IN LITERATURE: EXAMPLES OF YU HUAI'S ROMAN"

нтоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн лекц ярилцлагын 2024 оны 3 дугаар сарын 13-ны дугаарт яруу найрагч, орчуулагч Мө. БАТБАЯР уригдаж, "УРАН ЗОХИОЛ ДАХЬ АР ҮЗЭГДЭЛ" (Үй Хуагийн романуудын жишээгээр) сэдвээр лекц уншлаа.

Уран зохиолын хөгжил нь аливаа улс орны эдийн засгаас шууд хамааралтай байдаг бөгөөд хоногийн хэрэгцээгээ хангасны үндсэн дээр дараагийн зүйлүүд урган гардаг хэмээснээр тус лекц ярилцлага эхлэв.

Илтгэгчийн онцлог нь сонсогч биднээс

БНХАУ-д олон зохиолч байгаа хэдий ч 1980-аад оныхон дотроос нобелийн шагналтан төрсөн шалтгаан юу байсан бэ?

Уран зохиолд “Өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого”-ын нөлөө хэр байв?

Үндэснийхээ уран зохиолыг сэргээх шаардлага ба дэмжих бодлого нь юу байв? зэрэг асуултыг асууж, хариултыг нь олж ядах цаг мөчид дэлхийн хамгийн ядуу улсын нэг болсон БНХАУ-д хэрэгжсэн “Өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого”-ын үеийн түүхэн нөхцөл байдал болоод үр өгөөжийн үр дүнд үндэсний уран зохиолоо сэргээх шаардлага тулгарсан талаар, 1987 оноос бичиж туурвисан бүтээлүүдийг кино болгож хэлснээр хөгжлийн нэг түвшин дээшилсэн талаар, нэг талаас намын түлхээс, нөгөө талаас унших хэрэгцээ нь хангагдаагүй уншигчдын хөрс хэдийнээ бий болсон зэрэг олон асуудлын талаар ярив. Улмаар 5 жил шүдний эмчээр ажилласан Үй Хуа хэрхэн уран бүтээлч болж, бүтээлээ туурвиж эхэлсэн хийгээд “Амьдрахуй” романаа хэрхэн бичсэн талаарх дурсамжийг нь ярив.

Хүсэлт илгээх