"NATIONAL ATHEM OF MONGOLIA: EFFECTS OF IDEOLOGY
Улаанбаатар 2022.03.31
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн есдүгээр лекц-ярилцлага 2022 оны 3 сарын 30-ны лхагва гаргийн 18:00-20:00 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.
Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш дэд профессор Д.Нямдорж уригдан оролцож Монгол Улсын төрийн бэлгэдэл тэр дундаа Монгол Улсын төрийн дуулал: Үзэл суртлын нөлөө сэдвээр сонирхолтой лекц уншлаа.
Д.Нямдорж багшийн лекцээс товч хүргэвэл:
Төр дагаад төрийн бэлгэ тэмдэг байна. Төрийн амин сүнс нь төрийн бэлгэдэл юм. Төрийн бэлгэдлийг төрийн түүхээс тусад нь авч үзэх боломжгүй.
Монгол төрийн түүхийг Хүннүгийн анхны шаньюй гэгддэг Түмэнгийн ахмад хөвгүүн Модунь НТӨ 209 онд эцгээ хөнөөн шаньюй болсноос эхэлж тооцдог асан түүх бичлэгийн уламжлал сүүлийн үед өөрчлөгдөж, түүнээс ч өмнө Монгол нутагт “улс төрийн төвлөрсөн бүтэц бүхий шатлан захирах тогтолцоотой, төрийн дээд эрх барих “шаньюй” институцтэй, түүнийг залгамжлах тогтсон зарчимтай, олон зэрэг дэв бүхий нийгмийн давхраажсан бүтэцтэй... хүннү, дунху, юэжийн анхны төр улсууд НТӨ V-IV зууны үед бүрэлдэн тогтсон” (Дэлгэржаргал, Батсайхан, 2017, 84) гэж үзэх болжээ.
Модунь шаньюй болж, эдгээр улсын төр ёсны баялаг уламжлалд тулгуурлан улс төр, нийгэм, эдийн засгийн иж бүрэн шинэтгэл хийснээр Хүннү улс хүчирхэгжин мандаж, хөрш зэргэлдээ улс, ханлигуудыг эрхшээлдээ оруулж, улмаар гүрний эрхэмжтэй болсон цагаас эхлүүлэн тэмдэглэдэг асан монгол төрийн түүх ийнхүү хэдэн зуунаар урагшилснаар түүнтэй амин холбоотой төрийн бэлгэдлийн түүх ч тэр хэрээр урагшлах боломжтой болж байна.
Учир нь, Хүннү гүрний үед л гэхэд шаньюй нар хаш тамга барьж, туг, далбаа, исэр, шүхэр тэргүүтнийг хэрэглэж, нар, сар шүтэх ёс төрийн бэлгэдлийн шинжтэй болж төрийн сүлдний үүсэл тавигдаж байсан нь түүхэн сурвалж, олдворуудаас тодорхой харагддаг. Тэгэхээр Хүннү гүрнээс өмнөх, дээр дурдсан анхны төр улсуудад төрийн бэлгэдлийн уламжлал ямар нэг байдлаар байсан байж таарна.
Үүнийг батлах баримтууд бол монгол нутагт төр улсууд үүсэхээс ч өмнө, бүр хүрлийн үед хамаарах хадны зураг; нэг гартаа далбаа, нөгөө гартаа хэнгэрэг мэт зүйл барьж, бүсэндээ бороохой зүүсэн зайдан морьтны дүрслэл Монгол Алтайн зүүн биед орших Хар салаагийн голын эхнээс илэрсэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн хаднаас мөн л энэ үеийн, нэг гартаа туг барьсан морьтны зураг олджээ.
Уламжлалын хувьд эрт үеэс эхтэй, монгол төрийн бэлгэдэл үе бүрийнхээ онцлогийг тусган өөрчлөгдөн шинэчлэгдсээр өнөөг хүрсэн байна.
БНМАУ-ын төрийн бэлгэдлийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хууль”-аар зааж өгчээ. Үүнээс өмнө буюу Ардын намын цэргийн түрүүч, Оросын улаан цэргийн хамтаар Нийслэл Хүрээнд орж ирсэн 1921 оны долоодугаар сарын зургааны өдрөөс хойш дээр дурдсан өдрийг хүртэлх гурав гаран жилийн хугацаанд төрийн бэлгэдлийн талаар хэлэлцэж тогтсон зүйл алга. Энэ хооронд, 1921 оны долоодугаар сарын 10-ны өдөр Богд хааны зарлигаар Монгол Улсын Засгийн газрын эрхийг Ардын Түр Засгийн газар (АТЗГ)-т тайван замаар шилжүүлж Богд хааныг Монгол Улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөн оны цолыг хэвээр хэрэглэхээр тогтжээ.
Засгийн эрх шилжүүлэхэд, хүлээлгэн өгч буй талаас Ерөнхий сайдын орлогч, Дотоод яамны тэргүүн сайд Манзушир лам, Гадаад яамны тэргүүн сайд Шанзудба Дашзэгвэ, Цэргийн яамны тэргүүн сайд Цогбадрах, Сангийн яамны тэргүүн сайд Цэвээн тэргүүн, Шүүх яамны тэргүүн сайдын тамга хамаарсан Жамъяан ван тэргүүтэй таван яамны төлөөлөл, хүлээн авч буй талаас Ардын засгийн Ерөнхий сайдаар сонгогдсон Д.Бодоо, Сангийн яамны сайдаар сонгогдсон С.Данзан, Бүх цэргийн жанжин бөгөөд Цэргийн яамны сайдаар сонгогдсон Д.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс тус тус байлцаж тамга тэмдгийг ёслол төгөлдөр хүлээн авчээ (МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд, 2004, 105-106).
1924 онд Улсын анхдугаар Их Хурлаас баталсан “БНМАУ-ын Үндсэн хууль”-д төрийн дууллын тухай заалт байдаггүй. Хэдий тийм ч энэ л үеэс 1950 оныг хүртэл зохиолч С.Буяннэмэх (1902-1937)-ийн 1922 онд бичсэн “Монгол интернационал” дуу төрийн дууллын үүргийг гүйцэтгэж, төрийн элдэв ёслолд, өдөр бүрийн радио өргөн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд эгшиглэдэг байжээ (Цэдэв, 2005, 244).
Эл дууг зохиолч 1922 оны 12 дугаар сарын дөрвөнөөс 16-ны өдрүүдэд Москва хотод болсон Залуучуудын эв хамтын интернационалын III их хуралд оролцож ирээд бичсэн байна. Эрдэмтэн Д.Цэдэв Монгол Улсын Нийтийн номын сангийн монгол номын хөмрөгт хадгалагдаж байгаа С.Буяннэмэхийн энэ дууны анхны гар бичмэл “Бүх дэлхийн эв хамтын гуравдугаар интернационалын магтаал дуу” (60 мөр), хоёр дахь гар бичмэл “Интернационалын магтаал дуу” (анхны эхээс дөрвөн мөр орхиж 16 мөр нэмсэн) гэсэн монгол бичгээрх хоёр эхийг нягталж үзээд хоёр дахь эхийг уул дууны хамгийн олон мөр бүхий бүрэн эх гэж үзжээ.
БНМАУ-ын төрийн бэлгэдэлд улс төрийн үзэл суртал гүнзгий нөлөө үзүүлж, тэр хэрээрээ нийгэм, түүхийн үеүдийн онцлогуудыг тусган шингээжээ. Үүнийг албан ёсны болон албан бус төрийн бэлгэ тэмдгүүд, тэдгээрийн агуулга, хэлбэрийн хувьсал өөрчлөлтөөс тодорхой харж болно.
1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулиар улсын зорилтыг хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийцүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ гээд төрийн сүлд (сүлд тэмдэг), төрийн далбаа (туг далбаа), төрийн тамга (улсын тамга) гурвыг хуульчилж өгсөн байдаг.
1940 онд батлагдсан БНМАУ-ын хоёрдугаар Үндсэн хуулиар БНМАУ нь цаашид нийгэм журамд давшин орохын учир улс орноо хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, оюутан) ардын тусгаар тогтносон улс мөн болохыг тунхаглаж, төрийн сүлд (сүлд тэмдэг), төрийн далбаа (туг) хоёрыг хуульчилж өгсөн бол төрийн тамгыг оруулалгүй үлдээжээ.

1960 онд батлагдсан БНМАУ-ын гуравдугаар Үндсэн хуулиар БНМАУ нь ажилчид, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид), хөдөлмөрч сэхээтний социалист улс, зорилго нь социализмыг төгөлдөр байгуулж, цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал гэж тунхагласан.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсанаас хойш С.Буяннэмэхийн зохиосон “Монгол интернационал” дуу албан бус төрийн дууллын үүргийг гүйцэтгэсэн бол 1950 онд Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын ая “БНМАУ-ын сүлд дуулал” албан ёсны төрийн дуулал болжээ.
Энэ төрийн дууллын үгийг 1961 онд Ц.Гайтав, Ч.Чимид нарын бичсэн үгээр сольж, аяыг хэвээр хадгалан “БНМАУ-ын төрийн дуулал” болгон баталж 1990 хүртэл хэрэглээд ая, үг хоёр нь таарахгүй байсан тул 1950 онд батлагдсан Ц.Дамдинсүрэнгийн үг, “БНМАУ-ын сүлд дуулал”-ын хоёрдугаар бадгийг хасаж “БНМАУ-ын төрийн дуулал”-аар сэргээн дуулсан байдаг.
Ерөнхий утга агуулгын хувьд эдгээр албан ёсны болоод албан бус дууллуудад тухайн цаг үеийн үзэл суртал их, бага ямар нэг хэмжээгээр тусгагдсан байдаг бөгөөд уран сайхнаас илүү үзэл суртал чухал байсныг 1961 онд төрийн дууллыг аяыг үлдээн үгийг нь сольж байснаас харж болно.
Монгол Улсын төрийн бэлгэдлийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар хэлэлцэн баталсан “Монгол Улсын Үндсэн хууль”-д зааж өгчээ. Энэ Үндсэн хуулиар улсын нэр Бүгд Найрамдах Монгол Ард Улс (1924-1992) байсныг халж, Монгол Улс болгон эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон тунхагласан байна (Монгол Улсын Үндсэн хууль, 2004, 363).
Тус чуулган энэхүү төслийг 76 хоног хэлэлцсэний эцэст, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд зургаан бүлэг, 70 зүйлээс бүрдсэн “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг баталсны нэгдүгээр бүлэг, 12 дугаар зүйлд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж зааж өгсөн юм. Энэ заалтыг 1994 оны тавдугаар сарын 20-нд УИХ -аас баталсан “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” хуулиар дахин бататгасан билээ
Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг зорилгоо болгосон Монгол Улсын төрийн бэлгэдэлд уламжлалаа сэргээж, өмнөх төрийн бэлгэ тэмдгүүдээс сайныг нь авч, саарыг нь орхин, аль болох үндэсний өв соёлоо шингээх, олон ургалч үзлийг тусгах гэсэн оролдлого тодорхой харагдаж байна.
Төрийн дууллын ая хэвээр, үг өөрчлөгдсөн байна. Юунд ингэв гэвэл өмнөх төрийн ганц эшт үзлийн илэрхийлэл болсон мөр, үгсийг энэ төрийн олон ургалч үзлийг илтгэх үгсээр солин найруулж, үндэсний өв соёлоо нандигнан дээдлэхийн утгыг оруулсан байна. Хэдий тийм ч төрийн дууллын үгэнд нэгийн зэрэг үг, нөхцөлийг (шударга улстай-хотол улстай, жаргалыг эдлэв-жаргалыг эдэлнэ) үл ялиг өөрчлөн найруулж болмоор байна гэж үзлээ.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Д.Нямдорж багшдаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье!